ページの先頭です。 メニューを飛ばして本文へ
現在地 トップページ > 組織でさがす > 知事政策局 国際課 > Цацраг идэвхт элементийн хяналт, шинжилгээ

本文

Цацраг идэвхт элементийн хяналт, шинжилгээ

印刷 文字を大きくして印刷 ページ番号:0242585 更新日:2019年12月26日更新

Хүрээлэн буй орчны цацраг идэвхт элементийн мониторинг шинжилгээний дүн

Нийгата мужийн хүрээлэн буй орчны цацраг идэвхт элементийн мониторинг хяналт

Газрын зураг дээр сонгосон цэгт Click дарахад тухайн орчны цацраг идэвхт элементийн хяналтын дүнг харах боломжтой. Тус мэдээлэл нь минут тутамд шинэчлэгддэг бөгөөд тухайн цэг болон цаг агаарын байдлаас хамаарч үзүүлэлт хэлбэлзэнэ. Хэмжилтийг Gy (gray) = Sv (sievert)-т хөрвүүлж тэмдэглэсэн ба Нийгата мужийн хэвийн дүн ихэнхдээ 0.016~0.16μSv/h (micro sievert)-тэй байна.

Ундны ус

Нийтийн ус хангамжийн үйлчилгээ эрхлэгчид ус цэвэршүүлэх хэсэгт цацраг идэвхт элементийн шинжилгээг тогтмол хэрэгжүүлдэг ба хяналтын давтамж нь тухайн байгууламжаас хамаарч өөр байна. Одоогийн байдлаар нийгата мужийн цоргоны усанд цацраг идэвхт цезий болон иод илрээгүй байна.

Ундны усан дахь зөвшөөрөгдсөн дээд хэмжээ:

   Цезийн 10 Бк/кг

   Иод нь одоогоор тогтсон тун байхгүй болно

Хүнс

Хөдөө аж ахуйн, мах махан болон далайн бүтээгдэхүүнд өдөр бүр цацраг идэвхт элементийн хяналт шалгалтыг хийдэг бөгөөд одоогоор нийгата мужийн хүнсний эрүүл ахуйн стандарт хэмжээнээс давсан зүйл илрээгүй байна. 

  Ердийн хүнсэн дэхь зөвшөөрөгдсөн дээд хэмжээ:

   Цезийн 100 Бк/кг

   Иод нь одоогоор тогтсон тун байхгүй болно

  Сүү, сүүн бүтээгдэхүүн болон нярайн хоол хүнсэн дэхь зөвшөөрөгдсөн дээд хэмжээ:

   Цезийн 50 Бк/кг

   Иод нь одоогоор тогтсон тун байхгүй болно

 

◇Холбогдох хаяг (Нийгата мужийн Олон улсын хэлтэс)
   Утас:  +81-(0)25-280-5962  Факс: +81-(0)25-280-5126  

 

<外部リンク> 県公式SNS一覧へ